Тэр үеийн уран барилгын адармаатай арга маягийн нэрээр нэрлэгдсэн бароккогийн үеийн хөгжим хэмжээгүй эрхт засаглалын хээнцэр, тансаг байдлыг тусгадаг. Ордны баяр ёслолын хөгжим болон дуурийн шинэ хэлбэр нь дэлхийн хүч чадлын уран сайхны тусгал мэт тооцогдож байлаа. Оркестр, гоцлол дуучид бүхий хоор дуунд зориулагдсан томоохон хөгжмийн зохиол (оратори) – шинэ төрөл зүйл үүссэнээр хөгжмийн тансаг байдал библийн сэдэвтэй хослох болов. Лондонд Жорж Фредерик Гендель шашны олон хоолойт дуу, бусад жүжгүүдээ зохиож байсан бол Германд Иоганн Себастьян Бах сүмийн хөгжмийн шинэ хэлбэр болох 300 шахам шажны болон язгууртны магтуу дуу зохиожээ.
→ Бароккогийн сүр хүч: цуврал дуурь – бароккогийн зэмсэгт хөгжим: кончерто гроссо.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
Бароккогийн ХӨГЖМИЙН ЧУХАЛ ХЭЛБЭРҮҮД: кончерто гроссо (их концерт), хөгжмийн чуулга, 3-бүлгээс бүрдсэн хөгжмийн зохиол.
ЦУВРАЛ-ДУУРЬ абсолютизмын баяр ёслолын байдлыг тусгадаг.
ОЛОН ХООЛОЙН ДЭЭР ҮНДЭСЛЭГДСЭН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЫГ бурханлаг эрэмбийн тусгал хэмээн үздэг байжээ.
ТИЙМ ЗОХИОЛЫН ТООНД эсрэгээр зохион урвуулан тоглодог аялгуут хэмнэлт сэдвүүд багтдаг.
ЦУВРАЛ-ДУУРЬ абсолютизмын баяр ёслолын байдлыг тусгадаг.
ОЛОН ХООЛОЙН ДЭЭР ҮНДЭСЛЭГДСЭН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЫГ бурханлаг эрэмбийн тусгал хэмээн үздэг байжээ.
ТИЙМ ЗОХИОЛЫН ТООНД эсрэгээр зохион урвуулан тоглодог аялгуут хэмнэлт сэдвүүд багтдаг.
ОРДНЫХНЫ ХӨГЖМИЙН СОЁЛ
Бароккогийн эринд ордны хөгжмийн баяр ёслолын хэв маяг буй болов. Балет, дуурь, оркестр хөгжим абсолютизмын сүр жавхааг илтгэдэг байлаа.
Сэргэн мандлын эринд хөгжмийн хөгжилд Мантуи болон Феррара зэрэг италын орднууд олон талаар нөлөөлжээ. Хөгжмийн шинэ хэлбрүүд, тухайлбал, дуурь үүсч, харин оркеструуд мэргэжлийн болсноор хөгжмийн зохиолчдод ансамбль доторх тодорхой тооны хөгжимд зориулан зохиолоо бичих боломж бүрдэв. Энэ явдал XVII зуун хүртэл үргэлжилж, үүний дүнд хөгжим нь ордны ёслолын салшгүй хэсэг нь болов. Түүнийг сүмийн шажны үзэгдлүүдээс гадна найр наадам, бүжиг, жагсаал, ан хийхээр гарах зэрэгт тоглодог байлаа. Хөгжимчдийн хэрэгцээ ч тэдний үүргийн хэрээр адилхан өссөөр байлаа. Мэргэжлийн дуучид хөгжимчид улам бүр нарийн төвөгтэй зохиолуудыг тоглох болж, хөгжмийн зохиолчид урьд нь сүмийн хөгжимд ашиглагдаж байсан уран уншлагын хэмнэл, бүжиг бусад төрөлд татгалзах болов.
ЖАН-БАТИСТ ЛЮЛЛИ 1632 онд Флоренцид төрж, 1687 онд Парижид нас баржээ.
ТҮҮНИЙ ЭРХЭМСЭГ УЯН ХӨГЖИМ версалын ордны тансаг сайхныг тусгадаг байлаа.
ЛЮЛЛИ ХОШИН БАЛЕТ ЗОХИОСОН НЬ хошигнол, балет, дуурийн дууны хослол байлаа.
Жан-Батист Люлли
ТҮҮНИЙ ЭРХЭМСЭГ УЯН ХӨГЖИМ версалын ордны тансаг сайхныг тусгадаг байлаа.
ЛЮЛЛИ ХОШИН БАЛЕТ ЗОХИОСОН НЬ хошигнол, балет, дуурийн дууны хослол байлаа.
Жан-Батист Люлли
ЖАН-БАТИСТ ЛЮЛЛИ
ЖАН-БАТИСТ ЛЮЛЛИ бүжигчин, хийлч байжээ. Тэрээр 15 насандаа ерийн л нэг язгууртны хүү Парис орж, версалын ордонд гайхмаар албан тушаал ахижээ. 1656 онд Люлли “Хааны бага хийлийн” (“Les Petits Violons”) оркестрыг үндэслэж, дэлхийн хөгжмийн ертөнцөд нөлөөтэй Версалын хааны ордны зэмсэгт хөгжмийн даргын туслахын албанд томилогджээ. Бүжигт дуртай XIV Людовикийн таашаалд нийцүүлэн Люлли яруу найрагч, жүжгийн зохиолч Мольертэй хамтран ордны балетийг төлөвшүүлэн буй болгов.
1763 оноос Версальд жил бүр шинэ дуурь тавигддаг болов. Хөгжим, бүжиг бүхий найруулга, эрхэмсэг тайз чимэглэл нь жинхэнэ урлагийн бүтээл байлаа.
XIV Людовик “Шөнийн балет”-д “Мандах нарны” дүрд тогложээ, 1654 он
1763 оноос Версальд жил бүр шинэ дуурь тавигддаг болов. Хөгжим, бүжиг бүхий найруулга, эрхэмсэг тайз чимэглэл нь жинхэнэ урлагийн бүтээл байлаа.
XIV Людовик “Шөнийн балет”-д “Мандах нарны” дүрд тогложээ, 1654 он

Ордны хөгжмийг ихэвчлэн баяр ёслол, бүжиг найр, ан ав хийх, мөргөл үйлдэх, дуурь, балет найруулан тавихад тоглодог байжээ. Дээр: II Иосиф, Мария Изабелла Пармская нарын хурим, 1760 он
XVII зуунаас эхлэн версалын арга маяг европын ордны хөгжимд даган дууриах үлгэр нь болов. XIV Людовикийн үед ордны хөгжим нь урьд байгаагүйгээр өсөв. “Нар болсон хаан” өөрөө бүжигчийн хувиар оролцдог хөгжим, бүжиг бүхий тайзны тансаг үзэгдлүүдэд дуртай нэгэн байжээ. Олон нэрд гарсан жүжигчид ордонд ойртохын тулд Людовик хааны таалалд зохицуулан зохиож тоглох хэрэгтэйг ойлгодог байлаа. Ордны хөгжмийн зохиолч Жан Батист Люллигээс гадна Версалын хааны ордонтой нэр нь холбогдсон нэгэн бол хөгжмийн зохиолч, клавесин тоглогдог эмэгтэй Элизабет Жаке де ла Герр байлаа.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ХАРЬЦАНГУЙН ОНОЛ ҮХЛЭЭР ТӨГСДӨГ ХӨГЖИМ. Версалын тансаг сахйанд зохицуулан Люлли хүнд, төмөр дохиураар удирддаг байжээ. Нэг удаа тэрээр цохилтыг үзүүлэхдээ хөлөө гэмтээжээ. Шарх нь сэдэрч хүндрэн, хэд хоногийн дараа хөгжмийн зохиолч таалал төгсчээ.
БАРОККОГИЙН ДУУРЬ
Анхны дуурийн театрууд Венецид 1637 онд нээгдэж, хөгжимт жүжгийн шинэ төрөл зүйл – дуурийн хөгжлийн урьдчилсан нөхцлийг бүрдүүлэв.
Хойд Италид ордны хөгжим сэргэх үед оруулга жүжгүүд ихээхэн үнэлэгддэг байжээ: театрын үзэгдлүүдийн хоорондох хөгжмийн завсарлагууд, тэдгээрийн олонх нь жүжгийнхээ сэдэвтэй нийлдэггүй байв. Тэдгээр нь удалгүй хөгжмийн театрын бие даасан хэлбэр болон хөгжив. Дуучид өөрсдийн дүрээ дуулж, харин сэдвийг тусгайлан бичигдсэн хөгжим дагалддаг байлаа. Ийнхүү дуурь хэмээх шинэ төрөл мэндлэв.
БАГТ ТЕАТР
Багт театр нь зөвхөн Англид XVII зуунаас эх суурь нь тавигдсан дуурийн төрөл бөгөөд бүжиг, харилцан яриан дууг багтаадаг. Английн анхны дуурь нь эмэгтэйчүүдийн сургуульд зориулж бичсэн Генри Перселлын “Дидона Эней хоёр” (1989 он) юм. 20 насандаа Вестминстерийн сүмийн бишгүүр хөгжимчнөөр томилогдож байсан Перселл багт театрын хөгжлийн хэлбрүүдийн хууль зүйд нийцсэн харилцан холбоотой 5 хагас дуурийг бичжээ.
Зураг: Генри Перселл
Зураг: Генри Перселл
ВЕНЕЦ ДЭХ АНХНЫ ДУУРИЙН ТЕАТР

XVIII зуунд италын дуурийн төв нь Неаполь (дээр: Гэгээн Карлдын театр) болж байв. Неаполитаны сургуулийн цуврал дуурь европын дуурийн хандлагыг хэдэн арван жилийн туршид тодорхойлж байлаа
Анхан үедээ дуурь нь зөвхөн ордны төрөл зүйл байлаа. Жишээ нь, Клаудио Монтеверди 1607 онд герцог Мантуин хуримд зориулсан “Орфей” дуурийг зохиожээ. Гэвч 1637 онд Венецид анхны хувийн театр нээгдсэний дараа дуурь нь өргөн олны сонирхлыг татах болов. Венецийн дуурь гайхалтай амжилтанд хүрч, Италид шинэ шинэ дуурийн театрууд буй болов. Дуурийн тоглогчдын бүлгүүд эх орноороо аялан тоглох болсон нь янз бүрийн арга маягууд хөгжихөд нөлөөлөв.
Сериа болон буфор дуурь болжээ: цуврал дуурь (ноцтой, айхтар), хошин дуурь. Анхны төрөл нь Венецийн дуурийн уламжлал дээр үндэслэгдэн буй болжээ. XVIII зуунд тэрээр Алессандро Скарлатти-г хүмүүжүүлсэн неаполитанскийн дуурийн сургуульд нөлөөлжээ. Цуврал дуурийн үндэс нь домог зүйн болон эртний түүхэн сэдвүүд байлаа. Ихэвчлэн гол дүр нь харилцан дурласан хоёр байх ба тэдний хооронд далд үйл ажиллагаа явагдана. Цуврал дуурь нь харилцаа дуурийн дуунуудаас тогтдог. Харилцаа дуу нь сэдвийг тодорхойлсон хөгжмийн аялгуут уран тод уншлага бүхий дүрийг агуулдаг байжээ. Дүрүүдийн сэтгэл хөдлөлийг хөгжмийн хэсгүүд болох дуурийн дуугаар илэрхийлдэг. Хошин дуурь нь цуврал дуурийн эсрэг тэсрэг тал нь байлаа. Энд хошин дүрүүд нь италийн багт хошин шогийн загварт шог зургийн уламжлалыг баримтлан ажилладаг байв. Хошин дуурийн үндсэн сэдэв нь хайртай хосуудын маргаан, алдаа мадгийн инээдэм, хошигнол юм.
Сериа болон буфор дуурь болжээ: цуврал дуурь (ноцтой, айхтар), хошин дуурь. Анхны төрөл нь Венецийн дуурийн уламжлал дээр үндэслэгдэн буй болжээ. XVIII зуунд тэрээр Алессандро Скарлатти-г хүмүүжүүлсэн неаполитанскийн дуурийн сургуульд нөлөөлжээ. Цуврал дуурийн үндэс нь домог зүйн болон эртний түүхэн сэдвүүд байлаа. Ихэвчлэн гол дүр нь харилцан дурласан хоёр байх ба тэдний хооронд далд үйл ажиллагаа явагдана. Цуврал дуурь нь харилцаа дуурийн дуунуудаас тогтдог. Харилцаа дуу нь сэдвийг тодорхойлсон хөгжмийн аялгуут уран тод уншлага бүхий дүрийг агуулдаг байжээ. Дүрүүдийн сэтгэл хөдлөлийг хөгжмийн хэсгүүд болох дуурийн дуугаар илэрхийлдэг. Хошин дуурь нь цуврал дуурийн эсрэг тэсрэг тал нь байлаа. Энд хошин дүрүүд нь италийн багт хошин шогийн загварт шог зургийн уламжлалыг баримтлан ажилладаг байв. Хошин дуурийн үндсэн сэдэв нь хайртай хосуудын маргаан, алдаа мадгийн инээдэм, хошигнол юм.
ХОШИН ЖҮЖИГЧДИЙН ДАЙН
XVII зууны хоёрдугаар хагаст дуурь нь Европ даяар тархав. Италиас хальж, бие даасан дуурийн уламжлалууд тогтов. Жишээ нь, 1670-аад онд ЖанБатист Люлли Францид шинэ уламжлалыг буй болгов. Гэвч 1752 онд Жованни Баттист Перголезийн “Үйлчлэгч хатагтай” дуурь францын уламжлалын талынхан болон италийн хошин дуурийг шүтэгчид, жишээ нь “хошин жүжигчдийн дайн” –ыг дэмжигчдийн хооронд ноцтой маргаан дэгдээжээ.
МОНТЕВЕРДИ 1567 онд Кремонд (Итали) төрсөн, 1643 онд Венецид нас баржээ.
“ОРФЕЙ” (1607 он) хөгжмийн түүхэн дэх анхны дуурь гэж тооцогддог.
ХОЖМЫН ДУУРИУД: “Улисс эх орондоо буцаж ирсэн нь” (1639-1640 он), “Поппейн хаан суух ёслол” (1642 он).
АРГА БАРИЛЫН ХУВЬД “монодия” буюу нэг хоолойн дууг зонхилдог.
Клаудио Монтеверди
“ОРФЕЙ” (1607 он) хөгжмийн түүхэн дэх анхны дуурь гэж тооцогддог.
ХОЖМЫН ДУУРИУД: “Улисс эх орондоо буцаж ирсэн нь” (1639-1640 он), “Поппейн хаан суух ёслол” (1642 он).
АРГА БАРИЛЫН ХУВЬД “монодия” буюу нэг хоолойн дууг зонхилдог.
Клаудио Монтеверди
КЛАУДИО МОНТЕВЕРДИ
КРЕМОНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН Клаудио Монтеверди Мантуя-д 1590 онд ирж, 1607 оноос эхлэн ордны оркестрийн хөгжимчин, удирдаачаар ажиллаж байв. Аугаа их мадригалчуудын сүүлчийнх нь. Монтеверди оркестрийн цууриатах дууны судалгаанд асар их хувь нэмэр оруулжээ, тухайлбал, чавхдасын секцинд пиццикато (чавхдаст хөгжим дээр тоглох арга - орч) болон тремоло (дууны хурдан давталт - орч) -г оруулснаар дуурийн шинэ хэлбрийн хөгжлийг тодорхойлжээ.
СҮҮЛЧИЙН ДУУРИУД НЬ ВЕНЕЦИД БИЧИГДЖЭЭ. Тэрээр 1613 онд тэнд ирж Гэгээн Маркийн сүмийн капелла-г улирдах болжээ. Монтеверди энд шажны болон язгууртны олон тооны дуу, тэрчлэн мадригалчуудын номыг зохиосон байна.
СҮҮЛЧИЙН ДУУРИУД НЬ ВЕНЕЦИД БИЧИГДЖЭЭ. Тэрээр 1613 онд тэнд ирж Гэгээн Маркийн сүмийн капелла-г улирдах болжээ. Монтеверди энд шажны болон язгууртны олон тооны дуу, тэрчлэн мадригалчуудын номыг зохиосон байна.
КАНТАТА (МАГТУУ) БОЛОН ОРАТОРИ
Оратори – шажны дуурын нэг төрөл. Түүний ачаар шашны хөгжим язгууртнуудын концертын заалуудад цууриатаж байлаа. Иоганн Себастьян Бахын тусламжтайгаар оратори нь протестант сүмийн хөгжимд гол байр суурь эзлэдэг.
Римд мөргөл, шашны маргаан болон дуунд ирэгсдэд зориулсан сүмийн байр танхимыг “оратори” хэмээн нэрлэдэг байжээ. XVI зуунд энэхүү нэр томъёоны утга өргөсч тэнд хангинан цууриатах хөгжмийг нэрлэх болжээ.
Дууг хамтран дуулах нь шашны сургаалийн асуудлуудын талаарх эрэгцүүлэл, бодлогоширлыг хөнгөвчилдөг. Христийн шажны сэдвүүд дээр үндэслэн оратори нь гоцлон дуулаач, хоор болон оркестрт зориулсан хэд хэдэн хэсгээс бүрдэх зохиомжийг өөртөө агуулдаг.
Дууг хамтран дуулах нь шашны сургаалийн асуудлуудын талаарх эрэгцүүлэл, бодлогоширлыг хөнгөвчилдөг. Христийн шажны сэдвүүд дээр үндэслэн оратори нь гоцлон дуулаач, хоор болон оркестрт зориулсан хэд хэдэн хэсгээс бүрдэх зохиомжийг өөртөө агуулдаг.
ЛОНДОН ДАХЬ ГЕНДЕЛИЙН ОРАТОРИУД
Эхнээсээ шашны мөргөлд зориулан зохилгддог байсан ораториуд сүмийн хүрээнээс нэгэнт хальжээ. Эдгээр баяр ёслолын зохиолууд нь өөрийн яруу ая, сайтар тунгаагдсан сэдвийн шугамнаасаа болж тайз чимэглэлгүй дуурийг санагдуулж байв. Жишээ нь, Георг Фридрих Гендель өөрийн “Эсфирь” (1732 он) хэмээх ораторийг “шашны дуурь” хэмээн нэрлэдэг байв. 1740-өөд онд Лондонд Гендель өөрийгөө хөгжмийн зохиолч, найруулагч гэдгээ харуулахыг оролдож байсан ч түүний ихэнх дууриуд бүтэлгүйтжээ. Тэр үед Гендель англи хэл дээр театрчилсан шашны дуурь – оратори зохиох болов. Түүний “Мөргөл” хэмээх ораторийн анхны тоглолт Дублинд 1742 онд болсон нь түүний хамгийн амжилттай найруулгын нэгэн болов.
МАГТУУ ДУУ
Магтуу дуу – кантата (лат. cantare - дуулах) ораторитай нягт холбоотой бөгөөд дуулахад болон дагаж тоглоход зориулагдсан хөгжмийн зохиол юм. Магтуу дууг Италид их хайрладаг. Язгууртны хүрээлэлд гоцлол дуучин нэг буюу хэд хэдэн хөгжмийн аяар нийтлэг уран зохиолын бичвэрийг дуулдаг цөөхүүл магтууг (Cantata di camera) үнэлдэг байжээ. Цөөхүүл магтууны үндсэнд хайр сэтгэл, амьдрал, жаргал цэнгэлийн сэдвүүд багтдаг. Шажны ариун бичвэрүүд дээр үндэслэгдсэн сүмийн магтуу (cantata da chiesa) энд бага зэрэг алдаршжээ. Гэвч Лейпцигт Иоганн Себастьян Бах хоёрхон жил (1723-1725 он)-ийн туршид ажиллах үеэр энэхүү төрөл зүйл өөрийн даган бишрэгсдээ хэдийнээ олжээ. Тэрээр сүмийн жилийн ням гариг бүрийн болон баяр ёслолын өдрүүдэд зориулсан магтууг зохиожээ.
БАХЫН ЛЕЙПЦИГИЙН МАГТУУНУУД
Магтуунд зориулсан жишиг хэлбрийг Бах боловсруулжээ: яруу хэнгэрэг болон бүрээн дуугаар чимсэн найрал хөгжмийн оршил, дараа нь хоорын дуу, тэгээд нэг болон хэдэн хоолой гоцлосон дуурийн дуу. Цуврал дууриар (х.447) зоригжсон энэхүү бүтэц магтууны үргэлжлэх байдлаас хамааран давтагдах ба дөрвөн хоолойн дуугаар төгсдөг. Бах өөрийн магтуунууддаа хөгжим нь тодорхой сэтгэл хөдлөлийг тусгах юмуу үүсгэж болно гэдгийг харуулдаг. Тэрээр шашны сургаалийн шинжтэй бичвэрүүдийг хөгжмийн аянд машид урнаар оруулан, зарим үг, хэллэгийг хөгжмийн дүрийн аргаар онцлон тэмдэглэж чаджээ.
ИОГАНН СЕБАСТЬЯН БАХ 1685 онд Айзенахд (Герман) төрсөн ба 1750 онд Лейпцигт нас баржээ.
БАХЫН ХАМГИЙН НЭРД ГАРСАН БҮТЭЭЛҮҮД: “Матфея-г хүссэн минь”, “Христын мэндэслэн өдрийн оратори”, “Вранденбургийн концертууд” зэрэг болой.
ӨӨРИЙН ХОЁР ДАХЬ ЭХНЭР дуучин Анна Магдалена Вилкенд зориулж Бах “Нотны дэвтэр” хэмээх цуврал зохиолуудаа туурвижээ.
Иоганн Себастьян Бах, 1746 оны хөрөг
БАХЫН ХАМГИЙН НЭРД ГАРСАН БҮТЭЭЛҮҮД: “Матфея-г хүссэн минь”, “Христын мэндэслэн өдрийн оратори”, “Вранденбургийн концертууд” зэрэг болой.
ӨӨРИЙН ХОЁР ДАХЬ ЭХНЭР дуучин Анна Магдалена Вилкенд зориулж Бах “Нотны дэвтэр” хэмээх цуврал зохиолуудаа туурвижээ.
Иоганн Себастьян Бах, 1746 оны хөрөг
БАХ хөгжимчний гэр бүлд төржээ. Тэрээр эрт өнчирч, өөрийн ах Иоганн Кристоф авч хүмүүжүүлжээ. Бах Люнебург, Арнштадт болон Мюльхаузенд ажиллаж байсан ба 1708 онд Веймарт ордны бишгүүрчийн тушаалд томилогджээ. 1717 онд герцог Анхальт-Кётенский Бахыг удирдаачийн албан тушаалд ажиллуулахаар хөлсөлж авчээ. Бах 1723 онд Лейпциг дэх Гэгээн Фомын сүмд хөгжмийн багш, хоорын удирдаач (кантор) болсноор өөрийнхөө алдрын оргилд хүрчээ. Тэрээр тус хот дахь хөгжмийн амьдралын зохион байгуулахад хариуцлагатай нэгэн байсан ба Гэгээн Фомын сүмд хөвгүүдийн хоорыг зэрэгцүүлэн
сургадаг байв.
ТҮҮНИЙ ХОРИН ХҮҮХДИЙН ОЛОНХ НЬ хөгжимчид байжээ: Иоганн Кристоф Фридрих (“Бюкебургийн Бах”), Иоганн Кристиан (“Лондонгийн Бах”), Вильгельм Фридеманн, Карл Филипп Эмануэль.
сургадаг байв.
ТҮҮНИЙ ХОРИН ХҮҮХДИЙН ОЛОНХ НЬ хөгжимчид байжээ: Иоганн Кристоф Фридрих (“Бюкебургийн Бах”), Иоганн Кристиан (“Лондонгийн Бах”), Вильгельм Фридеманн, Карл Филипп Эмануэль.
ОРАТОРИ ТОГЛОХ ГАЗРУУД
Тайзны чимэглэлгүй мөргөлөөс ялгаатай шажны дууриудын өнгөний дуугаралт өөрчлөгдөхийн хэрээр оратори тоглох газрууд солигдож иржээ. Анхнаасаа ораторийг тусгайлан зориулагдсан шүтлэгийн газруудад , тухайлбал, сүмд тоглох учиртай байлаа. Дараа нь ораторийг язгууртнуудын ордонд, тухайлбал, гэрт нь тоглох болсон ч хөгжимчид болон хоорын дуучдад зориулсан байр дутагдалтайгаас болж, тэд театрын тайзнаа тоглох болжээ. Эдгээр өөрчлөлтүүдийн дүнд дууриас дууриаж авсан өнгөлөг тавилт, драмын жүжгийн ухаан зэрэг ораторийн уг шинж чанар нь, харин сүмийн хөгжмөөс сэдвүүд нь өөрчлөгдөв.
Зураг: Гендель болон оратори
Зураг: Гендель болон оратори
БАРОККОГИЙН ЗЭМСЭГТ ХӨГЖМИЙН ОЛОН ТАЛТ БАЙДАЛ
XVII зууны хоёрдугаар хагаст хөгжимчдийн ур чадварыг тусгасан зэмсэгт хөгжмийн шинэ хэлбрүүд буй болов: их концерт, чуулган хөгжим, гурвал соната.

Франсуа Куперен 1700 оноос Версалын хөгжмийн зохиолч, 1717 оноос хааны ордны хөгжимчин (төгөлдөр хуурын өмнөх даралтат болон чавхдаст хөгжим дээр тоглогч - орч) байв
Хийл болон даралтат хөгжим үүсч буй болох салбарт гарсан ололт амжилтууд нь бароккогийн эриний зэмсэгт хөгжимд ихээхэн нөлөө үзүүлжээ. Хөгжмийн зэмсгийн хөгжилд мэргэжлийн хөгжимчдийн том том чуулгууд ажиллаж, чавхдаст хөгжмүүдэд зориулсан нарийн зохиомжуудыг бичихэд тэдний тоглолтын техник нь нөлөөлдөг Бреские болон Кремон дахь Италийн хийл хөгжим үйлдвэрлэлийн төвүүд их үүрэг гүйцэтгэжээ. Тэр үеийн олон хөгжмийн зохиолчид (Арканжело Корелли, Антонио Вивальди, “Чөтгөрийн чичигнээн” соната бичсэн Жузеппе Тартини) өөрсдийн ур чадварыг харуулахын тулд зохиолоо хийл хөгжим дээр гайхалтай уран тоглодог байжээ.
ИХ КОНЦЕРТ (КОНЧЕРТО ГРОССО)
Бароккогийн эриний их концерт нь томоохон хөгжмийн чуулгад зориулсан зохиомжийг агуулдаг ба түүн дэх гоцлол хөгжмүүдийн бүлгийг найрал хөгжим дагалддаг. Их концерт нь бароккогийн зэмсэгт хөгжмийн хамгийн түгээмэл хэлбрүүдийн нэг байлаа. Энэхүү хөгжмийн төрлийн жишиг зохиолуудад 1714 онд зохиогдсон Кореллийн бүтээлүүдийг хамруулдаг. Энэхүү хэлбрээр Бахын 6 “Вранденбургийн концерт” бичигджээ.
АНТОНИО ВИВАЛЬДИ
Бароккогийн эриний нэрд гарсан мастер хийлчдид, хөгжмийн зохиолчдын нэг нь Антонио Вивальди байсан ба “кончерто гроссо” төрлөөр 60 орчим бүтээл туурвиснаас гадна 400 гаруй концерт бичжээ. Вивальди тэдгээрийг 1703 оноос эхлэн багшилж байсан Оспедале делла Пьеттагийн өнчин охидод зориулсан венецийн ордонд нийтэд зориулан тоглохоор бичжээ. Иймэрхүү халамжийн газруудад хүүхдүүд хөгжмийн боловсрол олж авдаг байсан ба Италийн олон хотуудад ийм газрууд байсан нь орчин үеийн хөгжмийн консерваторийн урьтал болжээ.
МӨЧЛӨГ ХЭЛБРИЙН БҮЖГИЙН ЗОХИОЛУУД: ЧУУЛГАН ХӨГЖИМ (СЮИТА)
Зэмсэгт хөгжим (тухайлбал, хөгжмийн чуулга) нь Герман болон Францид олон тооны дэмжигчидтэй байжээ. Чуулган хөгжмийн хэсгүүд бие биеэ тодорхой эрэмбээр сольж (‘’suite’’ – францаар “дэс дараалал”) бүжиг дагалдуулдаг байлаа. Бүжгүүд нь хос хосоор бүлэглэгддэг: эхлээд удаан, дараа нь хурдан хөдөлгөөнтэй. Удалгүй хэсгүүд зөв дараалалдаа ордог: аллеманда (удаан), куранта (хурдан), сарабанда (удаан), жига (хурдан). Туслах хэсгүүд энд бас нэмэгдэж ч болдог: ари, менуэт, чакона, пассакалья. Франсуа Купереныалдартай бүтээлүүдийн дотор 1713-1730 оны хооронд хэвлэгдсэн 4 боть даралтат хөгжимд зориулсан 27 чуулга хөгжим бий.
ФУГА
ФУГА (нэг хөгжмийн сэдвийг хэд хэдэн хоолойгоор дараалсан давталт дээр үндэслэгдсэн хөгжмийн зохиол - орч) нь хэд хэдэн хоолойд зориулсан үндсэн аялгуутай нэгэн зэрэг давталтыг үндсэнд нь болон өөрчлөгдсөн хэлбрээр хийдэг хөгжмийн зохиомжийг өөртөө агуулдаг. Бароккогийн үед фугагийн нарийн зохиомжийн зарчмуудыг бурханлаг ертөнцийн зохирол хэмээн үздэг байжээ. Бароккогийн үеийн фугагийн өргөмжлөл магтаал нь Бахын “Сайтар аястай даралтат хөгжим” (1722, 1744 он), “Фугагийн урлаг” (1749-1750 он) юм. Фугагийн өмнө ихэвчлэн оршил юмуу, эсвэл өөр чөлөөт хэлбрийн хөгжмийн зохиол тоглодог.
БАРОККОГИЙН ЭРИНИЙ ЗЭМСГҮҮД
Бароккогийн эринд XV-XVI зуунд ер бусын түгээмэл хэрэглэгддэг байсан пийпаа даралтат хөгжмүүдэд байраа тавьж өглөө. Энэ үед Англи болон Нидерландад виргинал (чавхдастайгаа зэрэгцэн оршсон даралтуудтай тэгш өнцөгт хэлбрийн зэмсэг) хөгжим өргөн дэлгэрсэн бол Итали, Германд спинет (гурвалжин болон дөрвөлжин хэлбрийн даралтат хөгжим) –ийг дээдлэх болжээ. Гэхдээ бароккогийн эриний хамгийн түгээмэл хөгжмийн зэмсэг нь 1760-аад онд пианфорте хүртлээ хувирсан даралтат хөгжим байсан нь орчин үеийн төгөлдөр хуурын өмнөх үе байлаа. Чавхдаст хөгжмийн гэр бүл нь өөртөө XVI зуунаас өөрчлөгдөөгүй хийл, эрдүү хийл, морин хийл, ахмад х и й л и й г багтаадаг.
XXI ЗУУН
КРЕМОНЫ УНАГАН ХҮҮ Антонио Страдивари өвөрмөц аялгуутай хөгжмүүд бүтээсэн нь, магадгүй, өнөөдрийг хүртэл нууц нь тайлагдаагүй байгаа лакны ачаар ч бүтсэн байж болно. Анхны эзэмшигчдийнхээ нэрээр алдартай 500 орчим үлдсэн хийл дуудлага худалдааны дээд амжилтыг эвдсээр байна. Жишээ нь, 2006 онд “Хаммер” 3,5 сая доллараар (2,8 сая евро) худалдагджээ.































